Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12 хувь нь энэ зүйл шувууны голомт нутаг юм.
Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоосон байдаг.
Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. Энэ шувууг соёлын зориулалтаар буюу гадаад орны өндөр дээд албан тушаалтанд хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэх зорилгоор бэлэглэдэг болжээ.
Байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг болно.
Энэ мөнгө Байгалийн нөөцийг хамгаалах санд төвлөрч, тухайн орон нутагт орлогын 50 хувийг буцаан олгодог. Баянхоргор, Завхан, Баян-Өлгий аймгуудад шонхор шувуу түлхүү тархсан. Энэ эх үүсвэрийг байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах ёстой.
Шонхор шувууг 26 сая төгрөгөөр үнэлсэн. Улсын тэмдэгтийн 1.3 сая төгрөгийг мөн төлдөг. Энэ шувуу манай улсад элбэг боловч бусад улсуудад ховор шувуу юм. Үржлийн үедээ Монголд нүүдэллэн ирдэг тул манай улсад элбэг. Дэд бүтэц, өндөр хүчдэлийн шонгийн моднуудын улмаас жил бүр 800-2000 идлэг шонхор шувуу үхдэг. Иймд Эрчим хүчний яамны Стандартын албатай хамтран стандартаа шинэчилсэн. Амьтанд ээлтэй шонгийн моднууд барьдаг болно. Гэвч шувуу үхсээр байна. Одоогоор найман аймгийн шонгийн моднуудыг шинэчилсэн. Эрчим хүч, БОАЖЯ, БХБ хамтран ажиллаж байгаа аж.
0 cэтгэгдэлтэй