Ковидын дараах аялал жуулчлалын сэргээх, сайн туршлага солилцох зорилгоор хийж буй Олон улсын өндөр дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Бадамлянхуа болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцож байна.
Тогтвортой аялал жуулчлалын төлөөх Солонгосын түншлэлийн санаачилга (KOPIST) нь Солонгосын аялал жуулчлалын хамтын ажиллагааны нэгдсэн брэнд бөгөөд тус Улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны түнш орнуудын оролцогч талуудад зориулагдсан юм.
Тус форум Дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэгчид, мэргэжилтнүүдийн хуваалцсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, шилдэг туршлагаас суралцах боломжийг оролцогчдод санал болгож буйгаараа чухал ач холбогдолтой.
“KOPIST 2023”-ийн бодлогын форумыг “Аялал жуулчлалын салбарын орчин дахь өөрчлөлт ба хариуцлагатай бодлогын хариу арга хэмжээ” уриатай зохион байгуулж, Солонгос болон KOPIST-ийн түнш орнуудын мэргэжилтнүүд оролцох юм.
Форум нь 2023 оны 04 дүгээр сарын 04-нөөс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд болох ба дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэгчдийн үндсэн илтгэл, хуралдааны илтгэл, хэлэлцүүлэг гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
0 cэтгэгдэлтэй