
ОХУ-ын Чита хотод 17-18 насны тамирчдын “Евразийн Дауриа цом-2025” өсвөрийн боксын олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд ОХУ, Зимбабве, Палестин, Ливи, Алжир, Хятад, Тунис, Монгол, Серби, Армен, Бразил, Беларусь, Тайланд, Узбекистан, Киргизстан, Казахстан, Куба, Өмнөд Африк, Азербайжан зэрэг 19 орны 150 боксчин өрсөлджээ.

Тус тэмцээнд манай улсаас Дорнод аймгийн Чойбалсан хотын 17-18 насны найман хөвгүүд оролцжээ. Залуу тамирчдын зөвлөгч, дасгалжуулагч Төмөрбатын Эрдэнэбаяр “Одоогоос хэдэн арван жилийн өмнө буюу ЗХУ-ын үед Чойбалсан хотод боксын сургууль байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч спорт улс орнуудыг нэгтгэсээр байна. Бидэнд оролцох боломж олгосонд маш их талархаж байна” хэмээн зохион байгуулагчдад хандан хэлжээ.
Мөн “Даури Евразийн цом”-д чадварлаг тамирчдыг цуглуулсан. Бүх тулаанууд өрсөлдөөнтэй, үзүүштэй байлаа. Бид дараагийн тэмцээнд заавал Читад ирнэ гэдгийг онцолжээ. Тэмцээний үеэр боксчид рингэн дээр ур чадвараа харуулахаас гадна бусад тамирчид болон тэдний дасгалжуулагчидтай харилцах боломж бүрдсэн байсан аж.
Тухайлбал, Арменийн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Карен Агамалян “Спорт улс төрөөс дээгүүр байх ёстой”-г онцолсон нь Узбекистаны боксын шигшээ багийн дасгалжуулагч Сирожиддин Наимов тэргүүтэй бусад дасгалжуулагчдын ч санаа бодол байсан гэнэ. Тэр дундаа “Тамирчдын бэлтгэлийн өндөр түвшин төдийгүй тэмцээний газарзүйн өргөн цар хүрээтэй байсан нь гайхалтай байлаа” хэмээн талархалаа илэрхийлжээ.
0 cэтгэгдэлтэй