“Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын тогтоол батлагдлаа

newslifemn 2024-06-7

“Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын тогтоол батлагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол хамт эцэслэн баталлаа.

Уг тогтоолд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2028 он хүртэл нийт 682.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай ба 1.51 их наяд төгрөгийг хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох юм.

Тогтоол хэрэгжсэнээр:

– Ноолуурын бүрэн боловсруулалт 20-40 хувь, үйлдвэрлэл 1,5 дахин, экспорт 1,7 дахин, ажлын байр 1,3 дахин өснө.

– Ноосны бүрэн боловсруулалт 25-55 хувь, үйлдвэрлэл 2,8 дахин, экспорт 1,5 дахин, ажлын байр 2,3 дахин нэмэгдэнэ.

– Арьс, ширний боловсруулалт 30-50 хувь, борлуулалт 2,1 дахин, экспорт 2,3 дахин, ажлын байр 1,7 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм.