УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.10.16/ хуралдаанаараа Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзжээ.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байх зохицуулалт тусгасан байсан юм.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дээрх зохицуулалт нь мэдээлэл олж авах эрхийг боомилох төдийгүй хэвлэл мэдээллийг хэрэгслийг хянах сөрөг талтай гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Бүлэг хуулийн төслийг хэлэлцэх шатанд Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонссон, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх шатанд 21.9 дэх заалтыг хасахаар санал нэгджээ.
Өөрөөр хэлбэл, Мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байхтай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас хасах нь зүйтэй гэж бүлэг үзлээ.
0 cэтгэгдэлтэй