Хурган даргын гэрээс 10 гаруй тэрбум төгрөг бэлнээр гарна гэхээр төрд АВЛИГА замаа алджээ!!!
Зам тээврийн сайд асан Л.Халтарын эхнэр үүнд холбоотой юу?
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг ЭЦА-наас саатуулан шалгахад 10-аад тэрбум төгрөгийн бэлэн мөнгө валют гарчээ. Тэрээр өөрийн тансаг хаусандаа хоёр тэрбум гаруй төгрөг хадгалж байсан нь гүйцэтгэх ажиллагаагаар ил болжээ.
С.Батдөл 2021 онд уг албан тушаалд томилогдсоноосоо хойш өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй нөхцөл тогтоогджээ. Хятад руу нэг вагон /50 тэвш / нүүрс оочер дайруулахад 450-500 сая төгрөгийн хахууль авдаг гэж УБТЗ-ийнхан ярьдаг. Ийм маягаар авсан авлигын мөнгөөрөө өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар худалдаж авснаас гадна бэлнээр их хэмжээний валют, бэлэн мөнгө хуримтлуулсан байжээ. Түүнтэй холбоотой хэд хэдэн объектод нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар гээд нийт 10 гаруй тэрбум төгрөг хураан авчээ. 10 тэрбумыг бэлнээр хадгалж байсан С.Батдөлийн жинхэнэ дарга нь Зам тээврийн сайд асан Л.Халтарын эхнэр гэх мэдээлэл жиргээнд явж л байна. Л.Халтарын эхнэр Ц.Ганзул нь Тээвэр зохион байгуулалтын албанд төлөвлөлтийн инженер хийдэг ажээ. Ц.Ганзулын төлөвлөсөн хуваарь, дарааллыг С.Батдөл гарын үсэг зурж баталгаажуулдаг.
Эндээс батлагдсан хуваарийг биелүүлж экспортын нүүрс ачуулдаг гол этгээдүүд нь Мааньт, Чойр, Сайншанд, Олон-Овоо өртөөний дарга нар гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарчээ.
10 тэрбумын авлигач олон ах нарыгаа араасаа чирэх бололтой
Сэтгүүлч Б.Отгон
0 cэтгэгдэлтэй