• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Хөдөө аж ахуйн бирж нь Бүгд Найрамдах Турк улсын худалдааны биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хөдөө аж ахуйн бирж нь Бүгд Найрамдах Турк улсын худалдааны биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

12/01/2022
: Хөдөө аж ахуй
623
VIEWS
ХуваалцахЖиргэх

Монгол Улсын Их хурлын даргын 2021 оны 80 дугаар захирамжаар “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ажлын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөө аж ахуйн биржүүдтэй танилцаж, туршлага судлахаар холбоо тогтоосны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.

Томилолтын бүрэлдэхүүнд:

  • Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ,
  • Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,
  • Ажлын дэд хэсгийн гишүүн, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж,
  • УИХ-ын гишүүний зөвлөх М.Ариунболд,
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр
  • Биржийн ажилтнуудын төлөөлөл хамрагдав.

2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Анкара хотод байрлах Туркийн Худалдааны бирж (Turkish Mercantile Exchange, TÜRİB)-ийн төлөөлөлтэй санал солилцон Турк улсын Хөдөө аж ахуйн биржүүдийн хууль, эрх зүйн орчинтой танилцсан.  Цаашид Туркийн Худалдааны бирж болон Монголын Хөдөө аж ахуйн бирж ХХК нар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж тус санамж бичигт Туркийн Худалдааны биржийг төлөөлж Гүйцэтгэх захирал Али Кирали, Монголын Хөдөө аж ахуйн бирж ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр гарын үсэг зурлаа.

Туркийн Худалдааны бирж (TÜRİB)-ийн тухай

Туркийн Худалдааны бирж нь анх 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд итгэмжлэгдсэн агуулахад байршуулсан бараа, түүхий эдийг гэрчлэх агуулахын бичиг (ELUS цахим гэрчилгээ) болон фьючерсийн арилжааг нэвтрүүлэх, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг.

Туркийн Худалдааны бирж нь итгэмжлэгдсэн агуулахууд, Туркийн Танхимууд болон Биржүүдийн холбоо (TOBB), Бүгд Найрамдах Турк Улсын Худалдааны яам,  Бүгд Найрамдах Турк Улсын Хөдөө аж ахуйн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Эрдэнэсийн сан, Бүгд Найрамдах Турк Улсын Сангийн Яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг байна.

ShareTweet
Өмнөх

С.Одонтуяа: Иргэд даарч, өлсөж байна. Бидэнд хийх ажил их байна

Дараагийнх

“МИАТ” ТӨХК Ази, Европын чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэж байна

Төстэй нийтлэлүүд

Хоршооны болон үйлдвэрүүдийн дэргэдэх агуулахуудад итгэмжлэл олголоо

Хоршооны болон үйлдвэрүүдийн дэргэдэх агуулахуудад итгэмжлэл олголоо

02/03/2023
Хөдөөд 100 мянган малчин өрх зутруу өвөлжиж байна

Хөдөөд 100 мянган малчин өрх зутруу өвөлжиж байна

01/06/2023
ХААБ: 2022 онд 1.1 их наяд төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

ХААБ: 2022 онд 1.1 их наяд төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжсан байна

01/03/2023
Хөдөө аж ахуйн бирж: Махны зах зээлийн үнийн мэдээг танилцуулж байна

Хөдөө аж ахуйн бирж: Махны зах зээлийн үнийн мэдээг танилцуулж байна

12/21/2022
Хөдөө аж ахуйн бирж: Хөдөө аж ахуйн гаралтай 11.8 ТЭРБУМ төгрөгийн бараа, түүхий эдийг биржээр арилжсан байна

Хөдөө аж ахуйн бирж: Хөдөө аж ахуйн гаралтай 11.8 ТЭРБУМ төгрөгийн бараа, түүхий эдийг биржээр арилжсан байна

12/19/2022
Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ

Махны экспортын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ

12/17/2022

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Өвдөг ба халазионы мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Шинээр

  • Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа
  • Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг
  • Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

02/08/2023
Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

02/08/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn