УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, энэ намаас сонгогдсон гишүүдэд хандаж үг хэлье. Улс орны асуудал маш хүнд байгаа үед хурлын ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Сүүлийн үед байнгын хороо хуралдаж чадахаа болилоо. МАН үүрэг хариуцлагаа ухамсарлаж ажлаа хийж асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Газрын тухай маш чухал хуулийг хэлэлцэж байхад танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан.
МАН-ын дарга нутгийн өөрөө удирдах ёсонд халдсан, ардчиллын зарчмыг гажуудуулсан үйлдлээ зогсоо
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Архангай аймагт хуулийн дагуу Иргэдийн хурал олонхоороо дэмжиж санал оруулсан хүнийг томилохоос татгалзсан байна. Энэ мэт иргэдийн сонголтын хүндэтгэхгүй бусармаг ажил хийхээ боль. МАН-Д эрх мэдэл дутаагүй шүү.
Нэг аймаг, орон нутгийн эрх мэдэлд оролцохоо боль. Дизель түлшгүйгээс уул уурхай зогслоо байна. Монгол Улсад шийдвэрлэх олон асуудал байхад ажлаа хийцгээ.
Иргэд даарч, өлсөж байна. Бидэнд хийх ажил их байгаа. Нүүрсний хулгайн асуудлаа ярихгүй юм уу. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар бараг тоо нь буруу юм ярьж байсан. Ингээд өнгөрөөхгүй шүү. Нүүрсний хулгайн асуудлыг ард түмэн бүгдээрээ сонсож байгаа. Эцэст нь хүртэл явна.