• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Монгол улсын агаарын зайн 80 хувь шинэчлэгдлээ

Монгол улсын агаарын зайн 80 хувь шинэчлэгдлээ

11/29/2022
: Нийгэм
630
VIEWS
ХуваалцахЖиргэх

Монгол Улсын агаарын тээврийн салбар энэ жил агаарын зайн цогц шинэчлэл хийснээ дэлхийд зарласан. Тодруулбал, Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, 2022 оны аравдугаар сарыг 06-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын агаарын зайн 80 хувь нь шинэчлэгдэж, Монгол Улс агаарын зайн нийт 98 хувиа харж, удирдаж байна. 

Агаарын зайн шинэчлэл хийгдсэнээр манай улсыг тойрон өнгөрдөг нислэгүүдийг татах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд харж байна. 2019 онд хоногт 450, нийт 133 мянган онгоц  Монгол улс  дээгүүр нисэн өнгөрч байсан бол 2025 онд 250 мянгад хүргэхийг зорьж байгаа юм. Агаарын зайгаа шинэчлэж, эдийн засгийн үр өгөөжтэй, чиг шулуун нислэг үйлдэх шинэ замуудаа ашиглаж эхэлсэн нь үүний суурь дэд бүтцийг бий болгож байна. 

Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн А/10 тушаалын дагуу агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр: Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болсон байна.Уламжлалт 94 агаарын замаас тогтмол ашиглалтгүй замуудыг халж, үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замыг тогтоосон байна.Үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийт RNAV5 ангиллын  16 агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгчдэд илүү олон аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болгожээ.  

Эдгээр өөрчлөлтүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлтийн шаардлагуудыг шинэчлэх төлөвлөлтийн ажлуудтай уялдуулан, ИНЕГ-аас цогцоор нь системтэйгээр хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм. 

Монгол Улсын агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоо жилд 500 мянгад хүрч, агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого өснө гэж харж байна. Түүнчлэн агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын түвшинд хүрэхээс гадна дотоодын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ хэмээн тооцоолж байгаа юм.

ShareTweet
Өмнөх

“Бэхэн зүрх” уран сайхны кино “Оны шилдэг кино” шагнал хүртлээ

Дараагийнх

"АТАРЧИН-2022” спорт наадам амжилттай болж өндөрлөлөө

Төстэй нийтлэлүүд

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

02/08/2023
Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

02/08/2023
Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

02/07/2023
Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

02/07/2023
Зам тээврийн ослын улмаас дөрвөн жилийн дотор 240 хүүхэд амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас дөрвөн жилийн дотор 240 хүүхэд амиа алджээ

02/03/2023
“Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих хоршоо- Скай Хайпермаркет ХХК” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих хоршоо- Скай Хайпермаркет ХХК” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

02/03/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Өвдөг ба халазионы мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Шинээр

  • Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа
  • Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг
  • Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

02/08/2023
Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

02/08/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn