• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэнэ

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэнэ

11/23/2022
: Нийгэм
689
VIEWS
ХуваалцахЖиргэх

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. 

Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулжээ. Зөвлөлөөр энэхүү асуудлыг хэлэлцэн Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

 2023 онд газрын төлбөрийн орлогоос ₮81.69 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ

Зөвлөлийн хуралдаанаар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг 91 хувьтай гэж үзсэн байна. 

Харин 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 4 бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 806 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган боловсруулжээ. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэхээр 74 ажил үйлчилгээг тусгасан бол газар зохион байгуулалт бүлэгт 604 ажил үйлчилгээ тусгажээ. Үүнээс өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох чиглэлээр 118, төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 111 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөв.

Мөн газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх дуудлага худалдааны зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ 152 байгаа юм. Түүнчлэн нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээ 20, автозамын байгууламж 102, орчны тохижилт ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэх 88, газрын элэгдэл, эвдрэл доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил хэмжээтэй холбоотой 13 ажил, арга хэмжээ байгаа юм. 

Мөн 2023 онд газрын төлбөрийн орлогоос ₮81.69 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Түүнээс гадна хуралдаанаар Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй 10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг хэлэлцэв.

Эдгээр болон хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

ShareTweet
Өмнөх

Хөдөө аж ахуйн бирж: 3.7 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжаалав

Дараагийнх

Ихэнх нутгаар эрс хүйтэрч, Улаанбаатарт шөнөдөө 39-41 градус хүрнэ

Төстэй нийтлэлүүд

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

02/08/2023
Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

02/07/2023
Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

02/07/2023
Зам тээврийн ослын улмаас дөрвөн жилийн дотор 240 хүүхэд амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас дөрвөн жилийн дотор 240 хүүхэд амиа алджээ

02/03/2023
“Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих хоршоо- Скай Хайпермаркет ХХК” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Жэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих хоршоо- Скай Хайпермаркет ХХК” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

02/03/2023
Мэдэгдэл

Мэдэгдэл

02/02/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Өвдөг ба халазионы мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Зам тээврийн ослын улмаас дөрвөн жилийн дотор 240 хүүхэд амиа алджээ

Шинээр

  • Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг
  • Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ
  • Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

02/08/2023
Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

02/07/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn