• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Франкфурт хотоор дамжин Европ, Америк руу аялахад илүү хялбар

Франкфурт хотоор дамжин Европ, Америк руу аялахад илүү хялбар

11/22/2022
: Дэлхий дахинд
629
VIEWS
ХуваалцахЖиргэх

МИАТ компани Герман улсын Берлин хотын нислэгээ 2020 оны 3-р сараас зогсоож, Франкфурт руу шууд нисэж байна. МИАТ тус хот руу өвлийн улиралд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагт, аялал жуулчлалын улиралд долоо хоногт 6 удаа буюу Пүрэвээс бусад гарагт шууд нисдэг. Франкфурт чиглэлийн тийзийн 2 талын үнэ 2,508,000 төгрөгөөс эхэлж байна.

Яагаад 1996 оноос хойш бойжуулж ирсэн Берлиний нислэгээ зогсоож Франкфурт хотыг сонгов, Франкфурт хотын давуу тал, аялагчдад ямар боломж, өгөөжийг өгдөг юм бол хэмээн сонирхож үзлээ.

Аялагч танд олгож буй Франкфурт хотын боломжууд:

1. Европ төдийгүй дэлхийн тэргүүлэх санхүүгийн төвүүдийн тоонд зүй ёсоор ордог тул БИЗНЕС АЯЛАГЧДАД хамгийн сонирхолтой хот.

2. Франкфурт нь Европ болон Герман улсын төвд оршдог учраас аливаа тээврийн (агаарын зам, төмөр зам болон авто зам ) хамгийн том төв цэг болдог.

3. Франкфуртын төв галт тэрэгний буудал нь Европтоо хамгийн том терминал буудал бөгөөд Герман улсын төмөр замын Deutsche Bahn-ийн 342 галт тэргээр өдөр бүр Европын хотууд руу үйлчилдэг. Та МИАТ компанийн франкфуртын нислэгээр дамжин Европын аль нэг хот руу аялахаар шийдсэн бол нислэгийн тийзээ захиалахдаа Deutsche Bahn-ийн галт тэрэгний тасалбараа хамт захиалж болдог шүү. 

Франкфуртаар дамжин цааш аялахдаа тус хотод хэсэг саатвал юу үзэж болох вэ?

Dom

 Хэрвээ Та түүхэн дурсгалт сүм хийдээр зочлохыг хүсэж байвал жуулчдын очих дуртай готик хийцээр бүтээгдсэн, 95 метрийн өндөр цамхаг бүхий энэ сүмийг зориорой. Албан ёсны нэр нь Гэгээн Бартоломьюгийн эзэн хааны сүм бөгөөд Ариун Ромын эзэнт гүрний түүхэн дэх томоохон барилгуудын нэг юм.

Стадел музей

Урлагийн цуглуулгаараа алдартай Стаделийн музей нь 600 орчим баримал, 3000 гаруй уран зураг, 4000 гаруй гэрэл зургийн цуглуулгатай. Энд Пикассо, Фрэнсис Бэкон, Моне гээд олон сор болсон зураачдын бүтээлүүд байдаг.

Рөмөрберг

 Дундад зууны түүхэн барилгуудаас бүрдсэн Рөмөрбергийг Франкфуртын түүхэн төв гэж нэрлэдэг. Хэрэв та архитектур, дизайн сонирхдог бол хагас модон барилга, эртний байгууламжуудын энэхүү гайхамшигтай холимог нь таны сонирхлыг татах нь дамжиггүй.

Дэлхийн 2 -р дайны үед эртний олон барилга байгууламжийг сүйтгэсэн хэдий ч хэд хэдэн барилга байгууламжийг анхны загвараар нь барьж, сэргээн засварласан байна.

Төмөр гүүр – Эйзернер Стег

1869 онд баригдсан Эйзернер Стег буюу Заксенхаузеныг хотын төвтэй холбодог явган хүний гүүр нь хүмүүсийн үзэх дуртай газар. Үүнийг бас Төмөр гүүр гэж нэрлэдэг. Франкфурт хотод хийх хамгийн сайхан зүйл бол Төмөр гүүрний орой дээрээс хотын үзэмжийг харах явдал юм.  

 Борнхейм

Эртний Германы барилгын хийц, олон удаагийн дайнаас бүтэн үлдсэн барилгуудыг сонирхож байвал энд очоорой. Энд та Германы орон сууцны архитектурын загварыг үзэхийн хажуугаар алдартай ресторануудаар үйлчлүүлэх боломжтой.  

 Франкфуртын номын үзэсгэлэн

Уран зохиол сонирхогчдын хувьд заавал очиж үзэх ёстой газар. 500 орчим жилийн түүхтэй, эртний уламжлалтай энэ үзэсгэлэнд дэлхийн ихэнх зохиолчид өөрийн номын нээлтийг хийхийг хүсдэг.  

 Гол цамхгийн үзэмж – НИКО ТРИНХАУС

Та Франкфурт хотыг  дээрээс тольдохыг хүсвэл энэ цамхгийг зорих хэрэгтэй. За тэгээд эцэст нь хэлэхэд МИАТ компани Франкфурт чиглэлд зундаа 6 нислэг, өвөлдөө 2 нислэг үйлдэж байгаа шүү.

Палменгартен, Франкфуртын ботаникийн цэцэрлэг

Франкфуртын ботаникийн цэцэрлэг нь дэлхийн бүх төрлийн ургамлыг агуулсан гэдгээрээ алдартай. Та энэ төрлийн сонирхолтой бол заавал очиж үзэх газрын нэг шүү.

ShareTweet
Өмнөх

Ж.Батбаясгалан: 2023 онд нийслэл хот ажлын байрыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах шаардлагатай

Дараагийнх

Зүрхний хэм алдагдлын эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Төстэй нийтлэлүүд

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

02/07/2023
БНСУ-д ажилладаг монгол иргэд нэгнийхээ аминд хүрчээ

БНСУ-д ажилладаг монгол иргэд нэгнийхээ аминд хүрчээ

01/02/2023
Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болно

Хятад улс руу зорчих иргэд тусгаарлалтад орох шаардлагагүй болно

12/27/2022
Кристиано Роналдо Манчестерийн хуучин харшийг 3.25 сая фунтээр заржээ

Кристиано Роналдо Манчестерийн хуучин харшийг 3.25 сая фунтээр заржээ

12/19/2022
Дэлхийн найм дахь тэрбум иргэнээр Монгол хүү бичигдлээ

Дэлхийн найм дахь тэрбум иргэнээр Монгол хүү бичигдлээ

11/16/2022
Дэлхийн хүн ам 8 тэрбум хүрлээ

Дэлхийн хүн ам 8 тэрбум хүрлээ

11/15/2022

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ

Л.Оюун-Эрдэнэ: Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг

Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “Дэлүүн болдог хөшөөнд” хүндэтгэл үзүүлэв

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа

“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо

Шинээр

  • Нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ
  • Л.Оюун-Эрдэнэ: Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ

Нийт 213.9 мянган төрийн албан хаагчийн цалин 10-50 хувиар нэмэгдэнэ

06/09/2023
Л.Оюун-Эрдэнэ: Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой

Л.Оюун-Эрдэнэ: Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой

06/09/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn