• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Д.Амарбаясгалан: Монгол Улс нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг зохион байгуулсан нь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсний илрэл

Д.Амарбаясгалан: Монгол Улс нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг зохион байгуулсан нь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсний илрэл

11/15/2022
: Улс төр
710
VIEWS
ХуваалцахЖиргэх

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд “Нутгийн удирдлага 30” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ. 

Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын сайд болон Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, аймгуудын ИТХ-ын дарга, сум, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид оролцож байна. 

 Эрдэм шинжилгээний хуралдааныг Монгол Улсын Сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас энэ жилийн туршид Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, үндэсний эв нэгдэл, язгуур эрх ашгийг олон нийтэд сурталчлах, алдаа оноог тунгаан хэлэлцэх цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ цуврал арга хэмжээний нэг нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал гэдгийг онцоллоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ “…өргөн уудам нутагтай, өөрийн онцлог соёл, түүхтэй, үндэстэн ястнуудын нэгдэл болсон манай орны хувьд Нутгийн иргэд өөр өөрсдийн онцлогоо давуу тал болгох, улмаар бүсчилсэн хөгжлийг өрнүүлж, хамтын ажиллагаанд тулгуурлан нийгэм, эдийн засаг, соёлын нөөц боломжоороо тэргүүлэх, оршин суугч иргэдийнхээ хүсэл зориг, амьдралын боломж бололцоог дээшлүүлэх зорилго бүхий засаглалын хэлбэр мөн бөгөөд манай улсын нөхцөлд илүү тохирсон олон улсын практик юм.Нөгөө талаас гүйцэтгэх эрх мэдэл, төлөөлөх эрх мэдлийн харилцан хяналтыг бодит болгох, төлөөллийн ардчиллын хэрэгжилт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулж анхан, дунд шатны бодлогын хэрэгжилтийг иргэддээ ойртуулсан тогтолцоо юм. Нэг ёсондоо нутгийн иргэд төлөөллийн байгууллагаараа дамжуулан бие даах, нийгэм, эдийн засгийн хөгжлөө улс орныхоо бодлого чиглэлд нийцүүлэн өөрсдөө тодорхойлох, богино, дунд хугацаанд хамгийн хэрэгцээ шаардлагатай бодлого чиглэлийг баримтлах, хөрсөндөө буусан, хамгийн бодитой, ард иргэддээ ойр, зөв зүйтэй шийдвэрийг гаргах механизм байх боломжтой.

Энэ нь иргэн хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авах, Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ эдлэх, улмаар ардчиллыг хөгжүүлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооход чухал ач холбогдолтой бүтэц юм.Төвлөрсөн, босоо тогтолцооны удирдлагаас татгалзаж хөндлөнгийн буюу нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг зохион байгуулсан нь хүн бүрийн ялгаатай байдал, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрсний илрэл бөгөөд өнөөг хүртэл олж авсан ололт амжилтыг бид цаашид улам хөгжүүлж боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллана.

Монгол Улс өндөр их түүхтэй, өргөн уудам нутагтай, нүүдлийн соёл иргэншлийн асар их өвийг хадгалсан, баялаг уламжлал, соёлын нэгдэл болсон орон. Нутаг орны онцлогийг шингээж, түүх соёлоо хүндэтгэн хадгалж, орчин цагийн шаардлагад нийцүүлэн хөгжихөд нутгийн өөрөө удирдах ёс онцгой үүрэг гүйцэтгэнэ. Энэ зарчмын дагуу нутгийн иргэд хамтын шийдвэр гаргах, орон нутгийн төсөв, төлөвлөгөө, бодлого, шийдвэрт иргэдийн оролцоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих чухал үүргийг иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар хүлээж байна…” гэдгийг тодотгосон юм. Мөн энэ оноос мөрдөгдөж буй Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нийслэлийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, төсвийг иргэдийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн захиран зарцуулах, тулгамдаж байгаа асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх боломж нэмэгдүүлсэн томоохон дэвшил болсон гэдгийг хэлсэн юм. 

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг УИХ-ын гишүүн, парламент дахь Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг уншиж танилцуулсан бол, Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа уламжилсан юм.  

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

ShareTweet
Өмнөх

Хог хаягдлыг дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахаар хэлэлцлээ

Дараагийнх

У.Бямбасүрэн: Төвлөрлийг сааруулахад иргэдэд хамгийн ойр байгаа нутгийн удирдлагын нэгжид чиг үүргийг давхардуулахгүй хуваарилах нь чухал

Төстэй нийтлэлүүд

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

02/01/2023
“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

02/01/2023
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

02/01/2023
Д.Сарангэрэл Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзжээ

Д.Сарангэрэл Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзжээ

01/30/2023
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг  яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

01/27/2023
С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна

С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна

01/23/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Өвдөг ба халазионы мэс заслын тусламж, үйлчилгээний 75 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Зам тээврийн ослын улмаас дөрвөн жилийн дотор 240 хүүхэд амиа алджээ

Шинээр

  • Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг
  • Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ
  • Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

02/08/2023
Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

02/07/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn