• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Л.Мөнхбаатар: Цэргийн дэглэлтийн асуудал хэрхэвч гаргаж болохгүй

Л.Мөнхбаатар: Цэргийн дэглэлтийн асуудал хэрхэвч гаргаж болохгүй

11/03/2022
: Улс төр
617
VIEWS
ХуваалцахЖиргэх

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж улсын хил хамгаалалтад тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Хил хамгаалах ерөнхий газрын дарга тэргүүн дэд дарга бөгөөд, хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд, Хил хамгаалах ерөнхий газрын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн улсын хил хамгаалалт, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, улсын хил хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаад байгаа асуудал болон албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах бодлогын талаар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс болсон улсын хил хамгаалалтын эрх зүйн орчинг шинэ түвшинд гаргаж Монгол Улсын хилийн тухай хуулийг УИХаас 2016 оны 12 дугаар сард баталсан бөгөөд улсын хилийн аюулгүй байдлыг хангах, бүсчилсэн хил хамгаалалтын хэрэгжилт болон хууль хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл, бэрхшээл, хийдлийн талаар санал солилцохын сацуу хугацаат цэргийн албанд татагдан очсон цэргүүдэд цэргийн дэглэлтийн асуудал хэрхэвч гаргаж болохгүй талаар онцоллоо.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хилийн удирдлагын шинэ төв болон зарим заставын барилгын ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар болон хилийн бүсийн зөрчил гардаг бүс нутгуудад инженерийн саадын  байгууламжийг нэмэгдүүлж,  электрон хяналтын төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулсны үр дүнд хилийн зөрчил буурч байгаа талаар танилцууллаа.

Түүнчлэн “Цахим застав” төслийн хэрэгжилт, хилийн зөрчил, тухайлбал, малын хулгай, хориотой эм бэлдмэл нэвтрүүлэх зөрчлийг таслан зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэж, Хилийн шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар үеийн үед санаа зовоодог асуудал бол хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын гэр бүлийн гишүүдийн нийгмийн баталгааны асуудал байдаг бөгөөд хилчдийн гэр бүлийн хүмүүс бүхий л залуу халуун насаа Монгол Улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй байдал, дархан хилийг хамгаалж хил дээр өнгөрүүлдэг учраас нийгмийн баталгааны асуудлыг нь онцгойлон авч үзэж, боломжтой бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Хилчдийн нийгмийн асуудлын талаар тодорхой саналыг судалж, зохих журмын дагуу Хууль зүйн байнгын хороонд ирүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдэгдлээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийг хоёр улсын хооронд 1958, 1976 онд байгуулсан хилийн гэрээнүүдийн дагуу газар дээр нь тогтоон тэмдэглэсэн бөгөөд хилийн дэглэмийн гэрээг 1980 онд байгуулж, 2006 онд шинэчлэн батламжилсан. Улсын хилийн хамтарсан шалгалтыг 1987-2001 онд явуулсан байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн гэрээг анх 1962 онд байгуулж, 1988, 2010 онд шинэчлэн батламжилсан бөгөөд Монгол-Хятадын хилийн нэг дэх удаагийн хамтарсан шалгалтыг 1982-1984 онд, хоёр дахь удаагийн хамтарсан шалгалтыг 2001-2004 онд зохион байгуулаад байна.

ShareTweet
Өмнөх

Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ

Дараагийнх

Ч.Маралмааг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

Төстэй нийтлэлүүд

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

02/01/2023
“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

“Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгууллаа

02/01/2023
Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

02/01/2023
Д.Сарангэрэл Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзжээ

Д.Сарангэрэл Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс татгалзжээ

01/30/2023
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг  яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Б.Ариунболд нарыг яллагдагчаар татжээ

01/27/2023
С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна

С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна

01/23/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Шинээр

  • Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ
  • Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа
  • Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ

Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ

02/08/2023
Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

02/08/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn