• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
“Дэлхийн хуримтлалын өдөр-2022* нээлтийн үйл ажиллагаа боллоо

“Дэлхийн хуримтлалын өдөр-2022* нээлтийн үйл ажиллагаа боллоо

10/12/2022
: Эдийн засаг
663
VIEWS
ХуваалцахЖиргэх

Монголбанкнаас иргэд олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсад тэмдэглэхэд жил бүр оролцож байна. Энэ жил тус аяныг “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар Завхан аймгийн Улиастай хотод нээлээ.

Аяны нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпорацын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ мөн банкуудын гүйцэтгэх захирлууд оролцож, хүрэлцэн ирсэн иргэд, хүүхэд залууст хандан Дэлхийн хуримтлалын өдрийн тухай болон мөнгөн хуримтлалын ач холбогдол, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.

Мөн үеэр аяныг угтаж зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд тэргүүлэгсдэд шагнал гардууллаа.

Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тохиодог “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг улс орнyуд хадгаламж, мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 2017 онд хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсноор албан ёсоор нэгдэж, 2018 оноос орон нутгийг хамран зохион байгуулдаг болоод байна.

Аяны үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудад түлхүү чиглэж, тэднийг санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлал хийх дадал хэвшилд суралцуулахад зорьдог. Мөн санхүүгийн хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс сэргийлж банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тайлбарлан таниулах сургалт, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажилладаг бөгөөд тус үйл ажиллагаанд банк, санхүүгийн байгууллагууд өргөн хүрээнд хамтран ажилладаг.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аяныг манай улс 10 дугаар сарын турш орон даяар тэмдэглэнэ. 

Эх сурвалж: Монгол Банк

ShareTweet
Өмнөх

Ам.долларын ханш 3365-3450 төгрөг байна

Дараагийнх

Төв аймаг улаанбуудай 43542.5 тонныг хураан авчээ

Төстэй нийтлэлүүд

Ч.Хүрэлбаатар:  Цаашид инфляцыг бууруулахын тулд төрөөс зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй

Ч.Хүрэлбаатар: Цаашид инфляцыг бууруулахын тулд төрөөс зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласан аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх хэрэгтэй

03/22/2023
Якоб Стаусхолм: Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ

Якоб Стаусхолм: Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ

03/13/2023
Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 313.400 төгрөг боллоо

02/01/2023
Нэг сая орчим хүүхэд 1072 хувьцаа эзэмшүүлэх боломж бүрдэнэ

Нэг сая орчим хүүхэд 1072 хувьцаа эзэмшүүлэх боломж бүрдэнэ

01/11/2023
Б.Жавхлан: 1072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард олгохоор төлөвлөсөн байгаа юм билээ

Б.Жавхлан: 1072 хувьцааны ногдол ашгийг 4, 5 дугаар сард олгохоор төлөвлөсөн байгаа юм билээ

01/11/2023
Нийт хүүхдийн 91 хувьд ХҮҮХДИЙН МӨНГӨ олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй

01/06/2023

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

Л.Оюун-Эрдэнэ: Залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно

Сонгинохайрхан дүүрэгт “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Нохой, муур устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав

Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ

Шинээр

  • Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна
  • 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ
  • Л.Оюун-Эрдэнэ: Залуу Ерөнхий сайдын хувьд шинэ үе, шинэ мянганы залуучууддаа гүүр нь байх болно

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулна

03/24/2023
51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  цэцэгт байгууламж хийнэ

51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөгийг тарьж, долоон байршилд цэцэгт байгууламж хийнэ

03/24/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn