Монголын Цахилгаан Холбоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын гурван сургуульд, орон нутгийн нэг сургуульд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх сүлжээний дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг байршуулжээ.
Утсаар сурагчид аав, ээж, асран хамгаалагчтайгаа 2 минутын турш үнэгүй ярих боломжтой. “Итгэлтэй утас”-ны үйлчилгээг хүүхдүүд ихээр хэрэглэж байгаа юм.