Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын иргэд орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлдөг. Сангийн яам хэн илүү орлоготой байна тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон гэж үзсэн. Тиймээс 2023 оны төсвийн төсөлд нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр тусгасан байна.
2023 оноос эхлэн нэг сарын
-10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн
-15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн
-20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар авахаар төлөвлөсөн.
Манай улсад 1.3 мянган хүн 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай. Уул уурхайн компаниуд, банкууд гэх мэт ТОП 100 ААН-ийн удирдах түвшний хүмүүс л ийм хэмжээний цалин авдаг.
Ингэхдээ иргэн А 20 сая төгрөгийн цалин авдаг бол эхний 10 сая төгрөгийн цалиндаа 10 хувийн ХХОАТ төлж, үлдсэн 10 сая төгрөгөөсөө 20 хувийн татвар төлнө.