Гол мөрнүүдийн сав газрын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг бүрэн зогсоох, усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх зорилгоор “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгавар гарч, нүхэн жорлонгуудыг буулгахыг үүрэг болгосон байна.
Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа манлайлал үзүүлэн иргэн, аж ахуйн нэгжид 09 сарын 30 хүртэл хугацаатай үүрэг даалгаврыг өгч мэдэгдэл хүргүүлж эхэлжээ.
Бүх аймгийн удирдлага болон сав газрын захиргаад, тусгай хамгаалалттай газрын захиргаад албан даалгаврын хүрээнд ажиллахыг үүрэг болгосон байна.
