• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
NewsLife.mn
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүүхэд хамгаалал
  • Урлаг спорт
  • Орон нутаг
No Result
View All Result
NewsLife.mn
Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана

Л.Энх-Амгалан: Хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт зарлана

09/02/2022
: Боловсрол
932
VIEWS
ХуваалцахЖиргэх

Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан магистр, докторын зэрэг хамгаалсан багш нарыг плагиаризмын шалгалтад оруулна гэдгээ Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлж байв.

Тэгвэл их, дээд сургуулийн багш нарын боловсролын зэргийн үнэн зөвийг нягтлахаас өмнө ЕБС-ийн багш нарын дипломыг шалгаж байгаа аж. Нийт 35 мянган багшийн дипломын шалгалтыг хийж дууссан талаараа өчигдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр мэдээлжээ. Шалгалтад хамрагдсан, хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт олон нийтэд зарлах аж.

Тэрээр энэ талаар “Нийт 35 мянган багшийн дипломыг шалгаж байна. ЕБС-д ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт олон нийтэд зарлахаар төлөвлөж байгаа. Мөн их, дээд сургуулийн багш нарын зэргийг нягтална.

Түүнчлэн докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарласан иргэдийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулна. Хэрэв магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлана. Үүнээс гадна, их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна” гэж мэдээлсэн юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 67 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 85 хувь нь дээд боловсрол эзэмшдэг бөгөөд их, дээд сургууль төгсөж буй 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байгаа гэх статистик бий.

ShareTweet
Өмнөх

Хүүхдээ асран гэртээ сууж буй 1000 ээжийг цэцэрлэгийн туслах багшийн ажилтай болгожээ

Дараагийнх

Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр сургууль орон нутаг дахь орчин үеийн тохижилттой анхны сургуулиудын нэг боллоо

Төстэй нийтлэлүүд

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ

Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ

01/23/2023
Англи хэлний түвшин сайжруулах төсөл орон даяар хэрэгжинэ

Англи хэлний түвшин сайжруулах төсөл орон даяар хэрэгжинэ

12/27/2022
Л.Энх-Амгалан: БШУЯ-аас хүүхдүүдийг цахимаар хичээллэх шийдвэр гаргаагүй. Удахгүй 12 сарын 16-нд улирлын амралт эхэлнэ

Л.Энх-Амгалан: БШУЯ-аас хүүхдүүдийг цахимаар хичээллэх шийдвэр гаргаагүй. Удахгүй 12 сарын 16-нд улирлын амралт эхэлнэ

11/25/2022
Сурагчдын I улирлын амралт 12-р сарын 19-нөөс эхэлнэ

Сурагчдын I улирлын амралт 12-р сарын 19-нөөс эхэлнэ

10/02/2022
Хүүхдээ асран гэртээ сууж буй 1000 ээжийг цэцэрлэгийн туслах багшийн ажилтай болгожээ

Хүүхдээ асран гэртээ сууж буй 1000 ээжийг цэцэрлэгийн туслах багшийн ажилтай болгожээ

09/02/2022
Ж.Батбаясгалан: Чингис хаан бол хүннү дээдсээс улбаатай төр засахын ухааныг оюунаараа тамгалсан мянганы суут хүмүүн

Ж.Батбаясгалан: Чингис хаан бол хүннү дээдсээс улбаатай төр засахын ухааныг оюунаараа тамгалсан мянганы суут хүмүүн

09/01/2022

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Шинээр

Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Монголоос Турк руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээж, Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Шинээр

  • Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ
  • Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа
  • Б.Даваадорж: Удирдлагын дотоод систем ашигладаг байгууллагын бүтээмж эрс нэмэгддэг

Төрөл

  • Байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • нийгэм
  • Нэг хот-Нэг стандарт
  • Орон нутаг
  • Сонин хачин
  • Технологи
  • түүхийн жимээр
  • Улс төр
  • Урлаг спорт
  • хотын амьдрал
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд

Танд хэрэгтэй

Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ

Зөрчил гаргасан хэвийн боовны үйлдвэрлэл эрхлэгчдэд албан шаардлага хүргүүллээ

02/08/2023
Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас Турк улс руу хөлгийн жолоо заллаа

02/08/2023
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах

© 2019 NewsLife.mn

No Result
View All Result
  • Home
  • Хүүхэд хамгаалал
  • Байгаль орчин
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Урлаг спорт
  • Эдийн засаг
  • Технологи
  • Боловсрол

© 2019 NewsLife.mn