Дадал сумын иргэд Эзэн чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, “Дэлүүн болдог хөшөөнд” хүндэтгэл үзүүлэв

newslifemn 2023-06-7

Их эзэн Чингис хааны түүх домгийн өлгий Дадал сум нь анх 1925 онд байгуулагдсан. Сумын хүн амын зонхилох хувийг буриад ястан эзэлдэг ба Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Дэлүүнболдог зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн тахилгат уултай.

Тахилгат уулын нэг болох Дэлүүн болдог хөшөөнд  Дадал сумын нутгийн иргэд,  Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийнхөн  хүндэтгэл үзүүлэв. Энэ үйл явдал зуны тэргүүн сарын шинийн  арван зургааны өдөр болов. Эзэн чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр Дадал суманд Улаанбаатар хотоос олон иргэд ирсэн байгаагаас гадна өөр сум орон нутгаас иргэд ирсэн нь онцлогтой байлаа. 

Эзэн Чингис хааныхаа төрсөн өдийг тэмдэглэхээр зорин ирсэн хүмүүс Дэлүүн болдог хөшөөнд хүсэл мөрөөдөл ажил үйлсээ даатган залбирч байна.