Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

newslifemn 2023-03-23

Монгол Улсын Засгийн газраас  бүх иргэнээ  эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж байгаа билээ.

Өнгөрсөн оны 214,526 иргэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдсанаас сүрьеэтэй байж болзошгүй 1,334 бүртгэгджээ. Гэвч эдгээр хүмүүсээс 389 хүн нь онош баталгаажуулах нарийвчилсан шинжилгээнд хамрагджээ. Түүнээс сүрьеэгийн таван тохиолдлыг илрүүлж, эмчилгээ, хяналтад оруулсан байна.

Тиймээс иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жилдээ нэг удаа хамрагдаж байхыг мэргэжлийн эмч сануулж байна. Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд эмчилгээгээ таслахгүй эмчийн зааврын дагуу бүрэн гүйцэт хийлгэвэл эдгэрдэг гэдгийг зөвлөөрэй гэв.