Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дараагийн сайдыг 14 хоногийн дотор томилно

newslifemn 2023-03-20

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон Ж.Мөнхбат нар чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард гаргасан.  Үүний дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган нээхтэй зэрэгцэн Ерөнхий сайд захирамж гарган Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлсөн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Энэ долоо хоногт сайдаас чөлөөлнө. Засгийн газрын тухай хуулиараа 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирдэг гэв.

Тэгэхээр ХНХ-ын сайдын суудалд залрах дараагийн эрхмийн нэр энэ долоо хоногт албан ёсоор зарлагдах юм байна.